Эрхэм хүндэт суралцагч танаа!

Жижиг, дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөрийн (RSBP) платформ дээр цахимаар суралцахтай холбоотой орж буй томоохон өөрчлөлтүүдийн талаар мэдээллийг хүргүүлж байна. Эдгээр өөрчлөлтүүд нь таны манай платформ дээр суралцах үйл явцыг сайжруулж, таны мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах болон сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хийгдэж байгаа билээ. Ингээд өөрчлөлтүүдийг танилцуулъя. Үүнд:

 

ОДООГИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ХУВЬД:

Мессенжерээр дамжуулан хүргүүлдэг RSBP-н  мэдээ, мэдээлэл

Бид Viber болон Telegram дээр мэдээллийн сувгуудыг нээсэн. Манай хөтөлбөртэй холбоотой бүх мэдээ, мэдээлэл эдгээр сувгуудаар дамжин та бүхэнд хүрэх болно. Иймд эдгээр сувгуудыг даган, манай хөтөлбөрийн мэдээ, мэдээллийг цаг тухайд нь аваарай. Сувгуудад холбогдох линк болон кодыг доор орууллаа. 

Шинээр бүртгүүлэх 

Та өөрийн имейл хаяг болон нууц үгээ ашиглан шинэчлэгдсэн үйл явцын дагуу бүртгэлээ одоо ч хийж болох юм. Харин хуучин бүртгүүлэх арга нь шинэ үйл явц руу шилжих хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Имейлээр нэвтрэх бол та бүртгүүлэхдээ ашигласан имейл хаягаа хэрэглэнэ үү. Тун удахгүй зөвхөн имейл хаягаар нэвтэрдэг болно. Таны нууц үг өөрчлөгдөхгүй. Хэрэв та ямар имейл хаягаар бүртгүүлснээ санахгүй байвал манай цахим платформын Миний хичээлүүд-Миний профайл хэсгээс харах боломжтой эсвэл та манай This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. руу имейл бичин, лавлаж болно.

Нууц үг сэргээх үйл явц

Бид нууц үг сэргээх үйл явцыг мөн сайжруулж байгаа бөгөөд энэхүү үйл явцыг хэрэгжүүлснээр та өөрийн хаягаас имейл илгээснээр нууц үгээ сэргээх боломжтой болох юм. Нууц үг сэргээхийн тулд ямар хаяг руу имейл бичих талаар бид удахгүй танд мэдээлэх болно. 

Сертификат болон батламж гаргах

Та сургалтыг амжилттай дүүргэсэн тухай сертификат эсвэл батламжаа гаргаж авахдаа мөн имейлээр хандахад болно. Ямар имейл хаяг руу хандах тухай бид тун удахгүй мэдэгдэх болно. Цахим сертификат, батламжийг таны имейл хаяг руу илгээх бөгөөд өмнөх шиг RSBP сургалтын платформ дээр хадгалагдахгүй.

Аюулгүй байдал болон хувийн мэдээллийн нууцлал сайжирсан

Бид хэш системийг нэвтрүүлж байгаа бөгөөд улмаар таны хувийн мэдээллийн нууцлал улам сайжирч байгаа юм. Таны бүх хувийн мэдээлэл RSBP платформоос устгагдах бөгөөд оронд нь хэш код бичигдэнэ. Ингэснээр, таны өмнөх бүх сургалтын явц, амжилтууд хадгалагдан үлдэх ба зөвхөн та болон танай байгууллага л харах эрхтэй болох юм.

ШИНЭ ХЭРЭГЛЭГЧДИЙН ХУВЬД:

Бүртгэлийн нөхцөл өөрчлөгдсөн

Бид бүртгэлийн үйл явцыг хялбаршуулж байгаа бөгөөд манай платформ дээр суралцахаар бүртгүүлэхдээ та тусгай хаяг руу имейл явуулах ба хариуд нь нэвтрэх хаяг болон нууц үгийг хүлээж авна. Улмаар бүртгэлийн явцад та хувийн мэдээллээ оруулах шаардлагагүй болж байгаа юм. Та зөвхөн нас болон хүйсээ оруулахад л болно.

Дээр дурдсан бүх өөрчлөлтүүд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ. 

БҮХ ХЭРЭГЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД:

RSBP-н шинэ цахим хичээлүүд:

Бид шинээр цахим хичээлүүд нэмэх гэж байгаагаа дуулгахад таатай байна. Ойрын ирээдүйд өгөгдөлд суурилсан зээлийн эрсдэлийн удирдлага, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүжилт болон сургагч багшийн сургалт зэрэг хичээлийг платформдоо нийтлэх гэж байна. Танд өөрийн сонирхлынхоо дагуу суралцаж, дэвжихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор оролцоот, сонирхолтой сургалтын хөтөлбөрийг боловсруулах гэж манай багш нар маш их хүчин чармайлтыг гаргадаг. Иймд шинэ зүйлд суралцах боломжоо битгий алдаарай!

Бид таны сурах үйл явцад анхаарч, платформынхоо үйл ажиллагааг үргэлж сайжруулж байдаг. Дээр дурдсан шинэчлэлүүд нь таны суралцах явцыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн юм.

Хэрэв та өөрийн суралцаж буй туршлагаасаа бидэнтэй хуваалцах, RSBP платформыг сайжруулах санал хүсэлтээ хүргүүлэх бол манай This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаяг руу бичнэ үү. Бид тантай холбогдохтой баяртай байх болно!

 

Манай Viber болон Telegram сувгуудад доорх код болон линкээр нэгдэж хөтөлбөрийн мэдээллийг цаг тухайд нь авна уу.

Viber суваг: https://invite.viber.com/?g2=AQAW3ioXfbp30FHZfpFwUsQJ53JhhQ50Gu207LX9wiMN3sj%2B2BJ90MwyykEerOqL

 Telegram суваг: https://t.me/rsbpmn