11 дүгээр сарын 10-ны өдөр манай платформд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор платформыг ашиглах байдалд мөн өөрчлөлт орох юм. Эдгээр өөрчлөлтүүд нь ерөнхийдөө хувь хүний мэдээллийг ашиглах бүх үйл явцад нөлөөлөх бөгөөд үүнд бүртгүүлэх, бүртгэлийг баталгаажуулах, нууц үг сэргээх, имейл хаяг өөрчлөх болон амжилттай дүүргэсэн сургалтын цахим гэрчилгээг авах зэрэг үйл явцууд орно. Иймд манай платформын бүх хэрэглэгч нарын дараах арга хэмжээг авахыг бид зөвлөж байна. Үүнд:

    1. Өөрийн бүртгэлтэй имейл хаягийг шалгах;
    2. Платформд имейл хаяг ашиглан нэвтэрч үзэх;
    3. Өөрийн бүх цахим гэрчилгээ, сертификатуудыг татаж авах;
    4. Манай хөтөлбөрийн Viber болон Telegram дээр үүсгэсэн сувгуудыг дагах.

Дэлгэрэнгүй мэдээллийг доор оруулсан бөгөөд хэрэв таны зүгээс асууж тодруулах зүйлс байвал манай This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягт имейл бичнэ үү. 

 

Платформ дээрх бүртгэлийн баталгаажуулалтын үйл явцад орж буй өөрчлөлтүүд

11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн та платформд нэвтрэхдээ хэрэглэгчийн нэрийн оронд платформд бүртгэлтэй имейл хаягийг ашиглана. Иймд хөтөлбөрийн зүгээс бүх хэрэглэгч нараа платформдоо нэвтрэн өөрийн бүртгэлтэй байгаа имейл хаягийг дахин нэг нягтлан шалгахыг хичээнгүйлэн хүсэж байна. Та платформын “Миний хичээлүүд” хэсгээр нэвтрэн “Миний профайл” гэж орон имейл хаягаа шалгана уу.

Мөн та одоогоос имейл хаягаар нэвтрэн орох боломжтой бөгөөд “Миний хичээлүүд” хуудасны “Имейл хаягаар нэвтрэх” хэсгийг сонгоход болох юм.

Платформд бүртгүүлэх

11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш платформд бүртгүүлэх бол дараах хаяг руу хүсэлтээ ирүүлэх шаардлагатай. Хүсэлт явуулсан таны имейл хаяг дээр бүртгэл үүсэх бөгөөд манай зүгээс платформд нэвтрэх нууц үгийг танд илгээнэ. Бүртгэл нь автоматаар явагддаг бөгөөд та бүртгэлээ идэвхжүүлэх шаардлагагүй. Хэрэв та байгууллагынхаа имейл хаягаар бүртгүүлсэн тохиолдолд шууд платформд нэвтрэн хүссэн бүх хичээлээ үзэж, суралцах боломжтой бөгөөд хэрэв хувийн имейл ашигласан бол танай байгууллагын эрх бүхий төлөөлөгч таны бүртгэлийг баталгаажуулснаар суралцах эрх нээгдэх юм.

Бүртгэлийн хүсэлтийг хүлээн авах имейл хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Нууц үг солих

11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш та нууц үгээ солих бол манай This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаяг руу өөрийн бүртгэлтэй имейл хаягаасаа нууц үг солих хүсэлтээ ирүүлнэ үү. Манай зүгээс танд нууц үгээ солих түр линкийг хүргүүлэх болно.

Цахим гэрчилгээ болон батламж

11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш таны платформ дээр амжилттай дүүргэсэн сургалтуудын цахим гэрчилгээ болон батламж платформ дээр хадгалагдахаа болих юм. Гэхдээ та манай This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаяг руу хүсэлт илгээснээр гэрчилгээ батламжаа нөхөн авах боломжтой. Манай зүгээс таныг 11 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө “Миний хичээлүүд” –“Миний гэрчилгээнүүд” гэж орон өөрийн гэрчилгээ, батламжуудыг татаж авахыг зөвлөж байна.

Түүнчлэн, 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш гэрчилгээ, батламжууд нь зөвхөн таны хүсэлтээр олгогдох болно. Та цахим сургалтаа амжилттай дуусгаж, тестээ давснаар гэрчилгээ авах хүсэлтээ манай This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаяг руу илгээснээр таны гэрчилгээг танд имейлээр хүргэх болно.

Мэдээлэл хүргүүлэх имейл

11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш, бид танд цаг үеийн мэдээ, мэдээллийг имейлээр явуулдгаа зогсоох болно. Иймд манай хөтөлбөрийн мэдээллийг хүлээн авахын тулд манай Viber (https://invite.viber.com/?g2=AQAW3ioXfbp30FHZfpFwUsQJ53JhhQ50Gu207LX9wiMN3sj%2B2BJ90MwyykEerOqL) болон Telegram (https://t.me/rsbpmn) сувгуудад нэгдэнэ үү.