Та манай This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягт имейл ирүүлж, платформ дээр бүртгэлээ үүсгэх юм.

Та бүртгүүлэх хүсэлтээ имейлээр ирүүлэхдээ өөрийн цаашид платформ дээр нэвтрэхэд ашиглах имейл хаягаас ирүүлэх нь маш чухал юм. Яагаад гэвэл таны хүсэлт ирүүлсэн имейл хаяг дээр таны платформд нэвтрэх хаяг үүсэх бөгөөд платформ дээр бүртгэлээ баталгаажуулах, нэвтрэхдээ энэхүү хаягийг ашиглах юм. Мөн таны имейлийн дагуу бид танд нэвтрэх нууц үгийг илгээх тул та гаднаас имейл авдаг байх шаардлагатайг анхаарна уу. Таны имейл хаягаар таныг байгууллагын тань групп-д хуваарилах тул байгууллагын имейл хаягаараа бүртгүүлэхийг бидний зүгээс зөвлөж байна.

Хэрэв таны байгууллагын хаяг гаднаас имейл хүлээн авдаггүй бол та өөрийн хувийн хаягаас бүртгүүлэх хүсэлтийг ирүүлж мөн болно. Энэ тохиолдолд та байгууллагынхаа сургалтын менежерээр өөрийгөө хамтран ажиллагчид хэсэгт батлуулна уу.

Та өөрийн байгууллагынхаа сургалтын менежер хэн болохыг мэдэхгүй байгаа бол манай This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.  хаягт хандаж тодруулна уу.

Бүртгэлийн хүсэлт нь автоматаар шийдэгдэх бөгөөд манай RSBP багийн ажилтнууд таны имейлийг уншихгүй.

Та платформд нэвтрэх нууц үгийг хүлээн авснаар манай цахим хуудасны “Миний хичээлүүд” хэсэгт өөрийн имейл хаяг болон нэвтрэх нэрийг оруулна. Та бүртгэлээ гүйцээж, платформ хэрэглэх заавартай танилцан, зөвшөөрснөөр платформд нэвтрэн, суралцах боломжтой болно.

Та бүртгэл үүсгэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Түгээмэл асуулт, хариулт хэсгээс харна уу.

Асууж, тодруулах зүйл байвал  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягт хандана уу.